ВАШИНГТОН. /TASS/. Худалдааны салбарт гарсан маргааныг зохицуулах АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ лхагва гарагт эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Флорида муж улс руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
“Худалдааны гэрээ байгуулах хэлэлцээгээ манай багийнхан маргааш эхлүүлнэ. Ямар үр дүнд хүрэхийг харцгаая. Хятад улс гэрээ байгуулахыг хүсэж байна, бид ч мөн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа боловч хоёр талд харилцан ашигтай гэрээ байх ёстой” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй мягмар гарагт утсаар ярьсан тухайгаа мэдээсэн байна. “Си даргатай би маш сайн харилцаатай. Бидэнд худалдааны гэрээ байгуулах боломж бий гэж бодож байна” хэмээн Цагаан ордны тэргүүн онцлон хэлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ