[starbox]
Өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаан дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга “Эрдэнэт” үйлдвэрийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх байв. Гэвч УИХ дахь намын бүлгүүдийн хурал дуусаагүй тул асуудлыг хараахан хэлэлцэж амжаагүй байна. Энэ удаа 2016 онд “Монголын зэс” компанийн “Эрдэнэт”-ээс гаргуулсан их хэмжээний мөнгө, үрлэг зарлагаас түүвэрлэн хүргэе.
“Эрдэнэт” үйлдвэр 2016 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ төлөвлөж байснаас 405.5 ам.доллараар доогуур байсан ч 67.1 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 76.2 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Уулын баяжуулах үйлдвэрийн дансанд төвлөрсөн 401.22 сая ам долларын 376.79 сая нь зэсийн баяжмалаас 24.43 сая нь молибдены борлуулалтаас орсон байна.
Гэвч мөн онд үйлдвэр борлуулалт маркетингийн болон ерөнхий удирдлагын нийт 22 нэр төрлийн зардлыг хэтэрхий өсгөсөн байжээ. Өссөн зардлуудыг ашиглалтын зардал, тээврийн зардал, хүлээн авалтын зардал, зар суртчилгааны зардал, түүхий эд материалын зардал эзэлж нийт дүнгээр 247.8 тэрбумд хүрчээ. Үүнээс гадна өнгөрөгч онд үйлдвэрийн хэмжээнд торгууль алданги төлөх, хууль зүйн үйлчилгээ, судалгаа шинжилгээнд их хэмжээний мөнгө зарцуулсан гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн тайлангаар Ногдол ашгийн өглөг 111.430.908.236 төгрөг байсныг 2016 оны жилийн эцсийн тайлангаар үлдэгдэлгүй хэмээн тайлагнасан байна.
Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорэйшн” компанийн захирал Пүрэвтүвшин 2016 оны долдугаар сарын 8-нд нэхэмжлэх хүргүүлэх тухай 25/2016 тоот илгээж “Манай компани нь Монгол улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын хувьцаа эзэшигч “Ростех” улсын корпорациас Эрдэнэт” үйлдвэр ХХК-ний 49 хувийг худалдан авсан. Тус гэрээнд заасны дагуу “Эрдэнэт” үйлдвэрээс Оросын талын хувьцаа эзэшигчид олгохоор зарласан боловч төлөгдөөгүй байгаа 2013 оны ногдол ашгийн 8.685.239.13 ам долларын авлагыг шилжүүлэн авсан. Иймд дээрх ногдол ашгийн төлбөрийг манай компани руу нэхэмжлэлийн дагуу төлнө үү” гэсэн албан тоотыг ирүүлсэн байх юм.
Үүний дагуу 2016 оны долоодугаар сарын 25-нд Оросын талын хувьцаа эзэшигчид олгохоор зарласан гэх ногдол ашгийн төлбөр болох 8.685.239.13 ам доллар буюу 17.798.660.549.1 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий нягтлан бодогч Д.Пүрэвсүрэн нар “Монголиан коппер корпорэйшн” компанийн Худалдаа хөгжлийн банкин дах 499240765 тоот дансанд шилжүүлсэн байна. Энэ өдөр ам.долларын ханш Монгол банкны 2.049.3 төгрөг байсан аж.
Түүнчлэн 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар дах Худалдаа хөгжлийн банкны данснаас “Монголиан коппер корпорэйшн” буюу “Монголын зэс” компани 2012 оны ногдол ашиг гэж 47.142.428.60 ам долларыг дахин шилжүүлэн авсан байна. Ингэхдээ ам.долларын ханшийг 1986.15 төгрөгөөр тооцсон аж. Шилжүүлсэн мөнгө нийтдээ 93.632.247.687 төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Гэвч тухайн өдөр ам.доллар Монгол банкны ханш 1 ам.доллар=2169.44 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд “Монголиан коппер корпорэйшн” компани зөвхөн ханшийн зөрүүгээс их хэмжээний ашиг олсон байх юм. “Эрдэнэт” үйлдвэрт эзэн суусан 1.5 сарын хугацаанд тус компани зөвхөн Оросын талын хувьцаа эзэмшигчид олгохоор 2012, 2013 онд зарласан боловч олгоогүй байсан гэх ногдол ашгийн төлбөрт 55.827.667.73 ам.долларын хууль бус ашиг олжээ.
11 comments
Монголын Зэс гэж энэ компани Элбэгдорж Баяр 2-ын ДЭЭРМИЙН АЖИЛЛАГААГ хийдэг компани юм шүү дээ. БИдний татварын мөнгөөр, бас Монгол банкиар мөнгө хэвлүүлж аваад Оросуудаас 49% хувийг ДУР МЭДЭН авсан хэрэг өөрөө ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ юм. Энэ дээрмийн асуудлыг шүүж, дээрэмчдийг хариуцлагад татах ёстой!!!!! Үүний дараа Ногдол Ашиг гэх мэтээр ЛУЙВАРААР барьцаалсан олон арван саы долларын ДЭЭРМИЙГ Эрдэнэтэд буцаан олгуулах, мөн Элбэг доржийн мэдэлд орсон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр мэтэд хэдэн зуун тэрбүмаар нь хийсэн ШАХААГ буцаах хэрэгтэй.
iim iim ymniihaa uchiriig olj tsegtslehgui hernee mani metiin muruuru ulsad tatwaraa tuluud arai ydan ger bulee tejeej bui humuusiin tatwariig nemeed bdg yasan hargis tur we?
mongol ulsiin baylagiig hedhen hun huwaagaad idchihleer yah ym bolj bna. elbegdorj s.bayr gesen hort mogoinuudiig shuuh tsag ireh bailguidee. uguidee erlegiin umnu shuugdeh tsag irndee
Ene humuusee barij shorond horiochee erinhiilugchiin bulegeld uilchildeg uls Turin deer garch
Элбэгдорж хулгайчийг хоног хугацаа хойш тавилгүй огцоруульяа Элбэгдорж хулгайчийн. ар талд Ардчилсан намын Дорлигжав гэдэг хулгайч бас байгаа их хурал Элбэгдоржийг огцоруулах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэлэлцэн шийдвэр гарга их хурал бол ард ьүмгээс сонгогдсон гишүүд учраас ард түмгнэс асуух хэрэг байхгүй бүрэн эрхиын хүрээнд чинь байгаа асуудлыг хэлцэн шийдвэр гарган огцоруул
Газрын доорхи баялаг бол ард түмний өмч.. Баялагийг бүтээж үнэ цэнэтэй болгоно. Юу ч бүтээгээгүй луйварчид хэсэг бүлэг шуналтнууд энэ үнэ цэнэтэй болгосон баялагийг өмчлөх ямарч эрхгүй нь тодорхой. Иймд Эрдэнэтээс савраа тат. Элбэгдоржийн дэмжлэгтэй бүлэглэлүүд хол очиж борго.
МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ С.БАЯР Ц ЭЛБЭГДОРЖ ХОЕРЫГ ДҮҮЖЛЭЭД АЛЧИХ ХОНШООРТОЙ ШҮҮГЧ ПРОКУРОР БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХДАА.
ЭЛБЭГ,БАЯР, 2;дээр Монголын гай, халзан ХАРХ нэмэгдэх ёстой,хамгийг бужигнуулагч нь энэ харх шүү дээ.
угаасаа л төлөх ёстой юм бн штээ,эд нар биш гэхэд орос авах ёстой авлага л бн штээ
Elbegdorj nariin zereg bvleg hvmvvsiig alban tushaalaas ni chuluulugdsunii daraa, Umnud solongosiin Pak shig shvvh heregtei. ZAABAL
Удахгүй Элбэгдорж гадагшаа гарах юм байна хараарай….