2019-06-13 17:191min00

Намхан хүмүүст зориулсан тусгай шил бүтээжээ

namxan

Лондоны дизайнер Доминик Уилкокс намхан хүмүүст тоглолт үзэхэд нь зориулсан тусгай нүдний шил бүтээжээ. One Foot Taller хэмээх энэ шил нь хэрэглэгчдийг нүднийхээ түвшнээс дээш 30,5 сантиметр өндрөөс харах боломжийг бүрдүүлж байна.

Нүдний шилэнд том линзтэй 45 градусын өнцөгтэй байрших жижиг линз оруулсан аж.  “Би концерт үзэж байгаад өмнөө байгаа өндөр хүмүүсээс болж тайзан дээр юу болоод байгааг харж чадахгүй нэгэн жижигхэн эмэгтэй бүжиглэж байгааг анзаарсан юм. Эндээс л би ийм намхан хүмүүст тоглолт үзэх боломж олгох шил бүтээх санаа төрсөн” гэж зохион бүтээгч ярьжээ.

Шинэ бүтээлийг худалдан авах боломж одоохондоо байхгүй. Гэхдээ Лондоны тусгай үзэсгэлэнд танилцуулжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй