Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Үндсэн хуулийг шинэчлэх асуудлаар “Үндэсний зөвлөл” байгуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ – updown.mn

Үндсэн хуулийг шинэчлэх асуудлаар “Үндэсний зөвлөл” байгуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөнүүд хамтран Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ.

Тус мэдэгдэлд “УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийг зөрчин “Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа.

Энэ нь 2018 оны арваннэг, 2019 оны дөрөвдүгээр сард болсон Улс төрийн намуудын уулзалт дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх “Парламент хоёр шаттай байх нь зүйтэй, Үндсэн хуулийг нэг улс төрийн нам дангаар батлахын эсрэг байна. Үндсэн хуулийг зөвшилцлийн үндсэн дээр батлах ёстой” гэсэн байр сууринаасаа ухарч “Ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг суурь асуудлыг огт шийдвэрлээгүй мөртлөө Үндсэн хууль зөрчин өнгөц засвар оруулах гэсэн хуулийн төслийг ийнхүү өргөн барьсан нь ард иргэдийн зүй ёсны бухимдлыг төрүүлж, нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй байна.

Өнөөгийн Үндсэн хуулийг шинэчлэх бодит хэрэгцээ шаардлага нэгэнт үүссэнийг ухамсарласан иргэд, хөдөлгөөн, улс төрийн намуудын дунд өргөн хэлэлцүүлэг өрнөж, улмаар Монгол Улсын төрийн тогтолцоог зөвтгөн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр болохуйц олон төслийг боловсруулсан нь өнөөдөр олон зуун мянган иргэдийг дэмжлэгийг хүлээгээд байна.

Ийм байтал эрх баригчид Үндсэн хуулийг зөрчин байж “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барьсан нь туйлын буруу явдал бөгөөд улс орны хэмээнд тааварлашгүй сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй явдал юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”, Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн батлах асуудлаар “Үндэсний зөвлөл” байгуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр Улс төрийн нам, Иргэний хөдөлгөөн, Холбоодын зөвшилцөх уулзалт маргааш болох гэж байна” гэв.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ

“Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ

“Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбоо” ТББ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн