УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн эмнэлгийн тухай мэдээг дэлгэлээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ХХК Япон улсын Засгийн газартай хамтран 2016 онд Эрдэнэт Медипас эмнэлгийг 65 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтанд оруулж байсан юм. Эмнэлгийн барилгын дизайнаас эхлээд Япон улсын тоног төхөөрөмжөөр тохижуулж, тус улсын менежментийг нэвтрүүлсэн. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан.
Эмчилгээнээс гадна бүх төрлийн өвчний оношлогоог хийх тул хангайн бүсийн иргэд Улаанбаатар болон гадаад явахгүйгээр эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой. Нэг онцлог нь өвчний оношийг иж бүрэн дижитал системээр дамжуулан Японы эмч нартай хамтарч оношилно. Өөрөөр хэлбэл, алсын зайн онош хийх давуу талтай эмнэлэг юм.
Гэвч эмнэлгийг хувийн компанид 18 жилийн хугацаатай шилжүүлжээ. Шилжүүлж авсан тал нь Япон Монголын хамтарсан компанид шилжүүлэн худалдсан бөгөөд 18 жилийн хугацаанд хуваарийн дагуу авах гэрээтэй.
Манай уурхайчид жил бүр эмнэлэгт төлбөртэйгөөр үзүүлдэг. Зургаадугаар сарын 18-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт саналаа оруулж, зарчмын шийдвэр гарсны дараа цаашид хэрхэн ашиглах, үнэлгээний талаар шийдвэр гарна” гэж Х.Бадамсүрэн хэллээ.
1 comment
Ядаж орон нутгийн мэдэлд өгөхгүй яасан юм болдоо, магадгүй үүний цаана том бизнес зорилго байгаа байлгүй, жишээ нь, Эрдэнэт үйлдвэртээ байнга шахааны өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлэх, баталгаатай орлоготой байх, цаашид бүр хувийнх болгох, 18 жилийн дараа тоног төхөөрөмж нь хуучирхаар нь зарах, эргүүлж үйлдвэрт шахах гм олон талын алсын хараа байгаа байхаа…