Рашаан, сувиллын газруудын үнэ, замын маршрут

Аварга тосон сувилал

 Аварга тосон рашаан сувилал нь Аваргын бүлэг рашаан болох Аураг рашаан, эмчилгээний шавар, Рашаан нуурыг түшиглэн 1969 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН рашаан сувилал юм.

Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 км зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аварга тосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.

Эмчлэх өвчний заалт:

  • Арьсны эмгэгүүд
  • Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд
  • Сахарын диабет
  • Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг
  • Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
  • Үе мөчний хэрх өвчин
  • Хамар хоолойн эмгэг
  • Гэмтэл бэртлийн дараах үе
  • Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбоо барьж авна уу.

Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороолол , Ард Аюушын гудамж, Тана мебелийн 1 давхарт

Харилцах утас: 7000-3034, 9582-9918, 9636-3032

Шаргалжуут рашаан сувилал

Олон төрлийн халуун хүйтэн рашаанаар алдартай газар бол Шаргалжуут. Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог юм. Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.

Харилцах утас: 70003032, 95829918

Өхэг рашаан сувилал

Өхэгийн рашаан сувилалын газар нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн гутагт Хангайн нуруунд Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг. Тус рашаан сувилал нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдаж, 22 өрөө, 55 ортой нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авч, ая тухтай цэвэр орчинд, амт чанартай хоол хүнс, айраг саам, сүү цагаан идээгээр үйлчилж амраадаг. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, тод, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай.

Уг рашаан нь галт уулийн тагтийг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулагын ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с-78с градус.

Рашааны найрлагад Кали, Натри, Сульфат, Гидрокарбинат, Хүхэр, Ус төрөгч, Кальци, Магни зэрэг 10 гаруй химийн элемэнтүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.

Харилцах утас: 99311112, 98117112, 88242468, 98309486

Могойт рашаан сувилал

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гуравдугаар баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээний 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг. Мэдрэл, үе мөч, умай, нуруу, ходоод гэдэс, олгой, элэг цөс, уушги, зүрхний өвчнийг анагаахад сайн.

Харилах утас: 99065023, 9306503

Мойлтын тохойн сувилал

Улаанбаатар хотоос засмал замаар 40 км яваад Тэрэлжийн хөндийн Хан Хэнтийн Дархан цаазат байгалийн үзэсгэлэнт газар Туул голын хөвөөнд байрладаг. Гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейль, бумба эмчилгээ зэргийг танд үзүүлнэ. Чөлөөт цагаараа сагс, теннис, диско, караоке, саун, душ, боловсон ариун цэврийн өрөө, долоо хоног бүр зохиогдох хөгжөөнт тоглоомуудтай.

Баруун дөрвөн зам, Нарантуул зочид буудлын эсрэг талын автобусны буудлаас өдөрт 16:00 цагт автобус явна. Мангут эмнэлгээс эрхийн бичиг авна. Даатгалтай бол 35000, Даатгалгүй бол 45000 төгрөгөөг үйлчилдэг юм байна. Үнэд байр, хоол, таван удаагийн саам, хүчилтөрөгчийн коктейл, нартай халуун өдөр халуун элсэнд орох үнэ багтжээ.

Харилцах утас: 99615749, 95955807

Отгонтэнгэрийн рашаан сувилал

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонгэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна.

Харилцах утас: 99051478, 93036701

Галт халуун рашаан сувилал 

Галт халуун рашаан сувилал Хөвсгөл аймгийн Галт суманд халуун рашааны ордыг түшиглэн 1961 онд анх байгуулагдсан, 2004 оноос хойш дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн Улсын хэмжээнд Рашаан сувиллын үйл ажиллагаа эрхэлж байна. Тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагаа явуулдаг байна. Нэг хоногийн эмчилгээ, хоол, байрны зардал ямар байранд байхаасаа хамааран 39500-50500 төгрөг юм байна. Нийгмийн халамжийн хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэд сувиллуулж ирээд орон нутгийхаа Халамжийн байгуулагаас хөнгөлөлтөө авч болох юм байна..

Харилцах утас: 98108083, 98283080, 98008083

Хужиртын халуун рашаан

Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилттай замаар явж очдог бөгөөд нуруу ,үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саа саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал ,арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай.

Мөн рашааны эрдэс бодис,бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар ,газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ.

Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох,цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг.

Чөлөөт цагаараа караоке,номын сан ,интернет,гоо сайхны салоноор үйлчлүүлээрэй. Тусгай хуваарийн дагуу үдэшлэг, уулзалт, аялал зугаалга зохиогддог болно.

Мөн байгалийн үзэсгэлэнт газар Төвхөн хийд, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Эрдэнэ зуу, Элсэн тасархай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалах боломжтой. Илгээх картыг УБ хот дахь төлөөлөгчийн газар болон харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгээс авч болно. Автобус төлөөлөгчийн газрын үүднээс Даваа, Лхагва, Баасан гарагуудад 07.00 цагаас хөдөлдөг.Мөн Драгонтөвөөс тус сум руу долоо хоногт 3 удаа автобус явна.

                                                                                 Холбогдох утас: 91913860,99093324

Нар-элс сувилал

Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь “Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Үнийн хувьд хоногийн 20 мян­ган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг.

Харилцах утас: 99082710, 99082703

Өвөр жанчивлан сувилал

Төв аймгийн Эрдэнэ сум буюу нийслэлээс 78 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлждээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн да­ваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.

Харилцах утас: 88001511, 322075

Ар жанчивлангийн сувилал

Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг. Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг аж.

Уг сувиллын энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж.

Харилцах утас: 99176806

Задгай цагаан сувилал

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж.

Харилцах утас: 99156155

Багануур сувилал

Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.

Харилцах утас: 93049261, 93049274, 70210109

Халзан уулсын рашаан сувилал

Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт ор­шино. Рашаан, нөхөн сэргээх, фи­зик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, са­­харын өвчинд тустай.

Харилцах утас: 70522742, 99733001

Хасу-Шивэрт сувилал

Тус рашаан сувилал нь Архангай аймгийн нутагт байрладаг бөгөөд нийслэлээс 500 км зайд оршино. Илүү тодруулбал, Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүдээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP өрөө, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, тав тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй юм байна. Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана. Үнийн хувьд бүтэн люкс өрөөний багц 32800, хагас люкс өрөөний багц 24800-28800, энгийн өрөөний багц 18800-22800 төгрөг юм байна.

Халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү рашаан нь үе мөч, яс, арьсны өвчинд тустай аж. Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.

Харилцах утас: 9865 3212, 94963212, 99007314 , 95813212

Хандгайт хуурай рашаан сувилал

Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Харилцах утас: 99027314, 99096938

Баянгол Эко сувилал

Улаанбаатар хотоос хойд зүгт 75 км зайтай газар байрладаг бөгөөд рашаан, гүүний саамтай амралт юм. Гүүний саам нь биед уураг, амин дэм, эрдэс бодисыг нөхөн сэлбэдэг. Цусан дахь холестериныг бууруулж судас хатуурахаас сэргийлдэг. Рашааныг ходоод гэдэс, чихрийн өвчнийг анагаахад эртнээс хэрэглэж ирсэн.

Харилцах утас: 98614128, 70130108

Гурван нуурын рашаан сувилал

Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 1300 метрт, Улаанбаатараас 540 километрт байдаг. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Энэ рашаан нь дөрөвдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн авах хүчин чадалтай. Рашаан сувиллын үнэ хоногийн 8500 төгрөг. Өдрийн 3 удаагийн хоолтой бол 12000-17000 төгрөг. Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой. Хотоос хөдлөхдөө холбоо баривал рашаан сувиллаас тосохоор очих боломжтой.

                                                                                                               Харилцах утас:99378342, 01562-2652

Өөш манхан сувилал

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог. Анх 1986 онд байгуулагдсан. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл, гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Элсэн хучлага, наран шарлага, ингэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төөнүүр хийх гэсэн аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг байна. Бас бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увьдастай ажээ.

Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна.

Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаан суварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Морин толгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээр гайхамшигтай юм.

Амралтын таван ортой таван монгол гэр, дөрвөн ортой найман модон байшин, 24 ортой найман тасалгаа бүхий тоосгон байшинтай.

Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. 1986-2010 оны хооронд нийт 7000 гаруй хүнийг эмчлэн сувилсан.

Бөөрний бүх төрлийн өвчин эмгэг (архаг болон олдмол), бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин болон, хүүхдийн сульдаа буюу архитыг байгалийн нарны элч, агаар, халуун элс, ингэний хоормогийн хослолоор эмчлэн анагааж эрүүлжүүлэхэд оршино.

Харилцах утас: 99118166 , 99038736 , 99274746 95999969

4 thoughts on “Рашаан, сувиллын газруудын үнэ, замын маршрут

  1. Нэргүй 2019-06-24 13:30 at 13:30

    Zarim rashaanuud yund sainiigaa bicheerei mon hursen ur dungeesee bichwel bas sain bn

    Хариулах
  2. Нэргүй 2020-02-13 10:58 at 10:58

    Очихлоор өдрийн хөлс нь энд бичсэнээс өндөр л бдаг даа. Үнийн үнэн мэдээлэл хэрэгтэй бна

    Хариулах
  3. sosor 2020-02-28 20:52 at 20:52

    odoo ajelladag yumuu

    Хариулах
  4. Нэргүй 2020-03-06 08:03 at 08:03

    Ulaanbaatar subilal haana baidag be subilaliin talaar bichij ogooch ee bayrallaaa

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн