Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Их гүрнүүдийн том тоглоомд Хятад хожно – updown.mn

Их гүрнүүдийн том тоглоомд Хятад хожно

-Азид ямар нэг нөлөөтэй байя гэвэл АНУ сэрэх хэрэгтэй-

“American conservative” сэтгүүлд Америкийн эсрэг бий болж мэдэх Орос, Хятад, Иран, Туркийн эвсэлтэй тэмцэх АНУ-ын боломжийг ихэвчлэн дөвийлгөн бичдэг. Харин энэ удаа АНУ-ын хувьд амаргүй байх бололтой. Д.Трамп Иран, Оростой сөргөлдөхөөсөө аль болох хурдан татгалзаж, Афганистанаас гарах хэрэгтэй гэнэ. Ингэснээр Азид АНУ нөлөөтэй үлдэж болох. Эс бөгөөс Хятад улс америкчуудыг Азиас аажим ч итгэлтэйгээр шахаж гаргах гэнэ.

Геополитикийн талаарх хоёр тойм Британийн хамгийн нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгдсэн аж. Тэдгээрийг бичигчид нь АНУ, Хятадын тэмцлийн талаар нааштай зүйл тэмдэглээгүй байна. Энэ бол зүгээр нэг дайн биш хэмээн “Economist” сэтгүүлд гарсан нийтлэлд мэдэгджээ. “Худалдааны маргаан тэр дайны талыг ч эзлэхгүй. Хагас дамжуулагч, шумбагч онгоцноос эхлээд блокбастер, сарны судалгаа хүртэлх бүх салбарт АНУ болон Хятад өрсөлдөж буй” хэмээн уг сэтгүүлд тэмдэглэсэн байна. Хоёр их гүрэн харилцан ашигтай зэрэгцэн оршдог байсан тэр өдрүүд хэдийн ард хоцорчээ.

“Financial times” сонины Филип Стивенс “Худалдаа бол Америк, Хятадын худалдаанд тавьсан эхний сум төдий” гэсэн гарчигтай нийтлэл бичив. “Өнөөгийн сөргөлдөөн нь дэлхийд ноёрхохын төлөөх тэмцлийн бүрэлдэхүүн хэсэг” гэж дэд гарчиг өгч.

“Худалдааны сэдэв өдгөө шинэ, илүү түгшүүртэй бөгөөд аюултай хэлбэр лүүгээ шилжлээ. Эдийн засаг геополитиктой сүлэлдэж байна. Хятад улс эдийн засгийн зүгээр нэг аюултай өрсөлдөгч биш төдийгүй АНУ оршин тогтнохын эсрэг ирээдүйд сүрдүүлнэ гэсэн яриаг Цагаан ордон болон Конгрессын хаанаас ч бид сонсож буй” хэмээн Ф.Стивенс бичжээ.

Тэрбээр “Америкийн Зэвсэгт хүчний өрсөлдөх давуу талыг хүчтэй болгох нь” дэд гарчгийн доор Үндэсний батлан хамгаалахын стратегиас эш татсан аж. Пентагон эл стратегиа өнгөрсөн онд зарласан. Стратегийн эл баримт бичигт тухайлбал, “Өмнөд Хятадын тэнгист Хятад улс тус бүс нутаг дахь АНУ-ын оролцоог хязгаарлаж, Бээжинд илүү чөлөөтэй ажиллах боломж олгох зорилготой кампанит ажлыг эрчимтэй явуулж байна” хэмээн дурджээ. Хятадын илүү нийтлэг зорилгын тухай ч Пентагон анхааруулсан байна. Энэ нь “Ойрын ирээдүйд Энэтхэг болон Номхон далайн бүс нутагт ноёрхох, алс ирээдүйд дэлхийд ноёлох зорилгоор АНУ-ыг шахан гаргах” юм.

“Economist” сэтгүүл болон Ф.Стивенсийн зөв гэнэ. Худалдааны маргаан бол Ф.Стивенсийн хэлснээр их халуун дайн болгон өдөөж болох геополитикийн өргөн цараатай, маш эрчимтэй өрсөлдөөний ердөө багахан хэсэг л аж.

Пентагоны стратегийн баримт бичигт тэмдэглэснээр Номхон далайд тэргүүлэх байр сууриа дахин олж авахын тулд Зүүн Азиас Хавайн арлууд хүртэл Америкт дарамт шахалт үзүүлэхэд Хятадын гадаад бодлогын гол зорилго оршиж буй. Тийнхүү Хавай нь Ази руу Америкийн хүч хийгээд хөрөнгийг шилжүүлэх стратегийн түшиц газрын үүргээ алдаж, АНУ-ын батлан хамгаалах түшиц газар л болно. Хэрэв стратегийн ийм өөрчлөлт болбол энэ нь хүйтэн дайн дууссанаас хойших олон улсын харилцааны хамгийн чухал үйл явдлуудын нэг болно.

Ерөнхийлөгч Уильям Маккинли Хавайг хүчээр нэгтгэх замаар авсан 1890-ээд он, Испанитай хийсэн дайны дараа Гуам, Филиппинийг эзэлснээс хойш Америк Азид хүчээ харуулж буй. Тэгшитгэх үүднээс тэрбээр Панамын сувагт барилгын ажил явуулах нөхцөл бүрдүүлж, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг бэхжүүлэх талаарх өмнөх Ерөнхийлөгч нарынхаа үйл ажиллагааны бодлогыг үргэлжлүүлжээ.

Дараа нь Ерөнхийлөгч Теодор Рузвельт Панамын сувгийн төслийг гүйцээв. Энэ барилгын ажлын өмнө тэрбээр Тэнгисийн цэргийн хүчнээ өргөжүүлэх ажлаа түргэтгэж, “Агуу цагаан флот”-оо дэлхийг тойрон аялуулж, үүгээрээ Америк дэлхийн тавцанд эргэлт буцалтгүй орохын дохиог өгчээ.

Дэлхийн II дайнд Японыг бүрэн ялсан Америк Азид ноёрхож, колони улс, Тэнгисийн цэргийн хүчний бааз, нисэх онгоц тээгч бүлэг, стратегийн эвслүүдтэй болсон байна. Ийм нөхцөлд АНУ бүс нутагт ноёрхох сорилтод уриалан дуудах нь өөр аль ч улсын хувьд утгагүй юм. Вьетнамд ялагдсан нь Америкт сэтгэл зүйн хүчтэй цохилт болсон ч Ази дахь тус улсын давуу байдлыг сулруулаагүй. Харин одоо Хятад улс Америкийг бөмбөрцгийн байдаг тал руу нь буцаахыг эрмэлзэж байна. Үндэсний батлан хамгаалахын стратегиас нь үзвэл АНУ буцахгүй бололтой. Энэ нь өнөөгийн цэргийн мөргөлдөөнд тусгалаа олсон эрмэлзлийн шалгуур юм.

Гэхдээ дэлхий дахинд Америкийн эзэлсэн байр суурьд Хятад улс бодитой аюул учруулбал хэтдээ дайн дэгдэж мэдэх. Үүнийг Бээжин мэдээгүй юм шиг байгаа нь ажиглагчдын анхаарлыг татаж буй аж. Бодитой тулгарсан асуудлуудад анхаарлаа хандуулж, боломжоо тооцоход саад болж, ийм олон, болчимгүй гэмээр алхмууд хийх ямар хэрэг байгаа юм бол?

Үндэсний батлан хамгаалахын стратегид нь дурдсанаар Америкийн удирдлага эл аюулыг мэдэж байхад Хятадын үйлдэл нь бодит байдлыг ухамсарлах чадваргүй мэт харагдаж буй. Хэрэв Хятадаас учрах аюулын талаарх тодорхой ойлголтод тулгуурласан бол Д.Трампын үед АНУ-ын гадаад бодлого дараах байдлаар өөрчлөгдөж болох аж.

Иран. Хүйтэн дайн дууссанаас хойших үед Ираны эсрэг Д.Трампын эрүүл бус бодлогыг Иракт халдан довтолсон Жорж Буш л давах байх. Барак Обама халааг нь авагчдаа Ираны цөмийн хэлэлцээр хэлбэрээр ховорхон бэлэг үлдээсэн. Уг баримт бичиг нь Тегеранаас Зүүн Азид Америкийн эзэлж буй байдалд шилжүүлэх боломж өгсөн аж. Хятадын илүү ноцтой аюул айсуй байхад Ирантай харилцаагаа улам түгшүүртэй болгох нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэхгүй байлтай. Д.Трампын бодлого бодит байдалд суурилсан бол сул, найдваргүй байсан ч ойлголцолд хүрэхийн тулд цөмийн хэлэлцээрийг ашиглах л байсан. Үүний оронд Д.Трампын үеийн Америк хэнд ч хэрэггүй хямрал үүсгэжээ.

Боловсон хүчин. Ираны талаарх бодлогыг хүндрэлтэй ч өөрчлөх л хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нарыг огцруулах ёстой.

Дэлхийн тавцанд тэдний явуулж буй үйл ажиллагаа Д.Трампын зан байдалтай бүрэн нийцэж буй ч АНУ-ын Ерөнхийлөгч Иранд дээд зэргийн дарамт шахалт үзүүлэх талаар ажлын үр дүнд улам бүр сэтгэл дундуур байгаа бөгөөд үүний улмаас АНУ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр байлдааны ажиллагаанд ойрхон болжээ.

Гадаад бодлогын нийтлэг зорилгод энэ хүмүүсийн үйлдэл хэчнээн сөрөг нөлөөтэйг ойлгох нарийн ухаан Д.Трампад бий, эсэх нь тун тодорхойгүй байна. Мэдээжийн хэрэг, Д.Трамп өөрөө олон талаар буруутай. Яагаад гэвэл тэрбээр Америкийг Ирантай дайтахад түлхэж буй.

Гэхдээ Болтон, Помпео нар дэлхийн өнцөг булан бүрт түүнийг улам бүр дайсагнахад өдөөж байгаад тэрбээр төөрөлдсөөр байж болохгүй. Хүйтэн дайнаас хойш АНУ-ын гадаад бодлого хэчнээн буруу, алдаатай байсныг ойлгодог хүмүүс Д.Трампад хэрэгтэй. Чөлөөнд гарсан хурандаа Дуглас Макгрегор, Виржинигийн сенатч асан Жим Уэбб нар шиг зөвлөх түүнд тохиромжтой аж.

Орос. Манай гарагт өдгөө болж буй үйл явдлуудын дунд Орос, Хятад, Турк, Ираны оролцоотой, Америкийн эсрэг эвсэл бий болохоос илүү аюултай зүйл үгүй. Гэхдээ тийм эвсэл бий болох үзэл санаа бий. Үүнд бусад улсын геополитикийн хууль ёсны эрх ашгийг хүлээн зөвшөөрсөн гадаад бодлого боловсруулж чадахгүй байгаа АНУ буруутай. Хэрэв АНУ Ази дахь байр сууриа хэвээр хадгалахыг хүсэж байгаа бол энэ үйл явцаа зогсоох хэрэгтэй.

Еврази дахь геополитикийн байдлаараа Орос улс энэ бүхний түлхүүр юм. Хятадыг дэлхийд хазаарлахыг Орос л чадна. Гэвч тус улсад ийм эрмэлзэл огт алга. Учир нь Өрнөдөөс Оросыг заналхийлдэг. НАТО тус улсын хилд улам бүр ойртож, нөлөөнд нь зууны турш байсан бүс нутгийг бүрэлдэхүүндээ багтаахаар сүрдүүлж байна.

Алс Дорнодод хэдийн илэрхий болсон чиг хандлагыг халгалзан үзээд Өрнөд Оростой харилцаагаа хэвийн болгох ёстой. НАТО-г өргөжүүлэх ажил бүрмөсөн дууссаны баталгааг Москвад өгөх нь зүйтэй. Цаашлаад Крымийн хойг Орост нэгдсэнийг Өрнөд хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм нөхцөл байдалд ямар ч улс, тухайлбал, АНУ мөн адил алхам хийх байсан.

Оросын Ерөнхийлөгч эвлэрэх гэсэн уг алхмыг хүлээж авах, эсвэл Өрнөдөд дайсагнасан харилцаатай хэвээр байхыг хэн мэдэх билээ. Д.Трампын штаб Оростой хуйвалдаагүй нь тогтоогдсон болохоор В.Путиний стратегийн зорилтуудын цар хэмжээ, жинхэнэ мөн чанарыг тодорхойлох цаг болсон. Гэхдээ Америкийн хориг арга хэмжээ үйлчилж, дайсагнасан байдал хэвээр буй нөхцөлд ингэх боломжгүй.

НАТО. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп НАТО-г хоцрогдсон гэж зөв хэлсэн. Тус эвслийг үүсэхэд хүргэсэн ЗХУ хэдийн үгүй болсон атал өдгөө байсаар буй. Баруун Европын босгон дээр байсан Зөвлөлтийн 1.3 сая цэрэг ч байхгүй. Хүйтэн дайн дууссанаас хойш хэтэрхий олон улсыг НАТО эгнээндээ элсүүлжээ. Гэсэн ч Москвагаас өдөөн хатгахгүй бол Умард Атлантын эвсэл мөн адил тийм алхам хийхгүй гэдгээ ОХУ-д мэдэг дэх ёстой.

Ойрхи Дорнод. АНУ тус бүс нутаг дахь оролцоогоо эрс багасгах нь зүйтэй. АНУ-д аюул учруулахгүй гэвэл Афганистанаас гарч, тус улсад өөрийн зам мөрөөр замнах боломж олгож буйгаа талибуудад Вашингтон мэдэгдэх ёстой. Мөн Америкийн цэргүүд Сириэс гарч, Йеменд Саудын Арабыг дэмжихээ болих хэрэгтэй. Израил нь АНУ-ын чухал холбоотон бөгөөд израилчуудад халдвал хамгаална гэдгээ дэлхий даяар мэдэгдэх нь зүйтэй. Америкчуудтай амин чухал холбоогүй, бүс нутгийн дайнд АНУ оролцох хэрэггүй.

Алс Дорнод. Бусад бүх нутагт хэв журам тогтоохдоо Америк Азид анхаарлаа хандуулах ёстой. Тэнд байр сууриа хамгаалж чадаж байгаа юу, эсвэл Хятад улс хүчирхэгжихийг хүлээн зөвшөөрч чадах уу, бүр АНУ энэ бүс нутгаас зарим талаар гарахад хүрэх үү гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тус бүс нутгийг орхичихож болмоор бол удаан үргэлжилсэн, хүнд, зальтай хэлэлцээнд амжилт олох хамгийн боломжийн нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Харин тус бүс нутагт ноёрхсон хэвээр байхыг хүсвэл Хятадыг тусгаарлаж, тогтоон барих хэрэгтэй болно. Өмнөд Хятадын тэнгис болон бусад газар дахь Хятадын оролцоог сөрөхөд хүрнэ. АНУ дипломат ухаалаг арга хэрэгслээр дамжуулан Азийн бусад улстай бат бөх эвсэл байгуулж, зэвсэглэлийн өрсөлдөөнд Хятадыг зайлшгүй гүйцэж түрүүлэн, технологийн баттай давуу байдалтай болох хэрэгтэй аж.

Ийм нөхцөлд дайнаас хэрхэн сэргийлэх вэ? Түүхээс харвал ийм магадлал тун бага. Ази тивд өдгөө том өрсөлдөөн болж, Хятад улс мөн л хожиж явна. Америк оролцож эхлэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй гэнэ.

Эх сурвалж:

4 thoughts on “Их гүрнүүдийн том тоглоомд Хятад хожно

  1. Нэргүй 2019-06-12 20:14 at 20:14

    Unen uu hudaldaanii daind amerik yalaad ehelchihsen.

    Хариулах
    1. !!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-06-12 23:44 at 23:44

      ugui bailgui de

      Хариулах
  2. l 2019-06-12 22:39 at 22:39

    microchipiig ni usa-d hiideg gesiishd

    Хариулах
  3. l 2019-06-12 22:40 at 22:40

    tsagaan herem davaad haichihgejaagaam bol?

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн