Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн уралдааны шилдгүүд тодорсон талаар өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл тус уралдаанд тэргүүлсэн “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төслийг сонирхуулъя.
Тэдний зүгээс Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.
Зураг төслөө төв талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн билэгдэл хангардиас санаа авч хийсэн аж. Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байхаар шийдсэн. Усан ориглуур нь хурын усыг дахин ашиглахаар шийджээ.