Монгол Улсын дипломат албыг хувийн сонирхолдоо ашиглаж, дэлхийд нэр хүндийг нь унагасан үйлдлүүд ар араасаа илчлэгдэж байна. Улс орон дамжин контрабанд хийсэн, хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан дипломатын араас Хөх хот дахь консулын машины наймааны хэрэг сөхөгдөж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг нүүр хийх газаргүй болгож байна.

Гэвч энэ нь Гадаад хэргийн яам, дипломат албан бугшсан хөндүүр сэдэв биш. Энэ албыг МАН-ынхан удам дамжин өвлүүлэх маягаар ашиглах болжээ. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн даргаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр ажиллахаар болсон нь ил бол Гадаад хэргийн яам анхаарлын төвд орж эхэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын томилох шийдвэрийг Засгийн газар тавдугаар сарын 17-нд гаргасан бөгөөд энэ өдөр тэр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох хүнээр нэрлэгдсэн юм.

Засгийн газар энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл өнөөдөр хэсэг иргэд 11.00 цагт Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд эсэргцүүцэл өрнүүлж, Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн хүсэлтийг өгөв.

Мөн түүнийг Эрдэнэт улсын үйлдвэрт сонгон шалгаруулалттгүйгээр бараа нийлүүлж байсан хэмээв. Түүнээс гадна олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байгаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцэж байна хэмээв.

Өргөх бичиг бүхий шаардлагыг хүргүүлэхээр эсэргүүцэгчдийн төлөөлөл хуульч, эдий засагч Т.Энхсайхан Австралийн Элчин сайд Дэйв Воусэнд хүлээлгэн өгчээ.

Я.ХУЛАН

By updown

2 thoughts on “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн хүсэлт өгөхөөр болжээ”
  1. Худалч цагаандаа гарсан зөнөг дөрвөд өвгөн гэж нямдоржийг л хэлнэ дэ удам дамжсан төрд шургалсан дуракын хүүг зайлуулж огцруул. Яаж улаан цайм байргүй тв гүй гэж ард түмнээ доромжилж худлаа яридаг бнаа эргүү тагнуулч дөрвөд чинь

    1. яридаг ч гэх шиг. ЯРЬДАГ гээд зѳв биччих,зѳѳлний тэмдэг ямар үгэнд хувирдаг ,хувирдаггүйг мэдэхгүй байж хүнийг яс үндсээр нь доромжлох юм гэнэ .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн