Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2019 оны 06 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн