Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө 22 настай Ц /эмэгтэй/ унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдуулан О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан.

Харин О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсныг түүний өмгөөлөгч эсэргүүцэн, ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Шүүгдэгчийн хүсэлтийг өнөөдөр (2019.06.11) хэлэлцэж, БЗД-ийн шүүхээс О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

By updown

One thought on “О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо”
  1. Хүний охин үрийг цус, нулимс, зовлонгийн далайд живүүлж амь нас эрсдэх хүртэл нөхцөлд хүргэсэн энэ мэт адгууснуудад хуулийн хатуу гараар хандахгүй бол охидынхоо хувь заяанд амар тайван байх эцэг эх нэг ч байхгүй болох нь

уншигч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн