“Sona beauty” компанийн арьс гоо заслын эмнэлгийг түр хаажээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Ланд марк төвийн 2 давхарт байрлах “Сона бьюти” компанийн арьс гоо заслын  эмнэлэгт НМХГ-аас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил илэрсэн байна. Тиймээс улсын байцаагчийн 02-03-284/23 дугаартай актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн