Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн ид залуу насандаа өргөж байсан 380 кг чулууг өргөх тэмцээн Өмнөговь аймгийн Манлай суманд болжээ.
Г.Дэмүүл арслангийн нэрэмжит, улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 5-нд болсон бөгөөд энэ үеэр тус тэмцээнийг зохион байгуулжээ.
Тэмцээнд нийт долоон баг оролцсоноос тэргүүн байрыг А/А Э.Нямаа, А/А Цэдэнсодном /30.65 секунд/ хоёрдугаар байрыг У/Н Ц.Одбаяр, У/З Т.Санчир /10.50 секунд/, гуравдугаар байрыг У/А Д.Ганхуяг, У/Н Ш.Дарханбат /8.55 секунд/ өргөж эхний гурван байрт тус тус шалгарсан байна.