Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас “Э гэгч нь 2018 оны зургадугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт айлын гэрт, 2018 оны долдугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт бага насны хүүхэд болох Э гэгчийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаад орж, хүчиндсэн гэх” хэрэг,
Мөн “М гэгч нь 2018 оны наймдугаар сараас 2019 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу өөрийн төрсөн охин 12 настай Д-г хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж удаа дараа бэлгийн харьцаанд орсон” гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Тус хэргүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Э нь бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
1 comment
Шоронд бга хүнд хүнд гэмт хэргийг баруун аймгийнхан их үйлдсэн бдг. Говь тал газрынхан харьцангуй бага бдг гсн судалгаа бий. Хөвгүүдтэй эцэг эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжүүлж энэ мэтийн адгууснаас дор новшнуудыг ухамсартайхан өсгөмөөр юм. Муу үхдэлийг шоронд нь тамлах хэрэгтэй өөрт нь тэр хүчийг мэдрүүлэх хэрэгтэй арчаагүй чацганууд