Энд тэнд тань өвдөж, эрүүл мэндэд тань асуудал үүссэн үү? Юу юугүй эм уухаа азнаж, гарын алгаа анхаараарай. Энд эрүүл мэнд, сэтгэл өөдрөг байх нууц оршдог юм шүү.
Гарын алганд тодорхой тооны идэвхтэй цэгүүд бий. Хэрвээ зөв цэгт нь зөв дараад 5 секунд хүлээх юм бол үр дүнгээ амархан өгдөг. Тэгвэл ямар өвчний үед аль цэгээ дарах вэ.
1. Эрхий хурууны суурь хэсэг. Энэ цэгийг дарснаар та ханиалга, амьсгалын дутагдлын асуудлаа шийдвэрлэж чадна. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг.
2. Эрх хурууны өндөг. Энэ цэг нь ходоод, дэлүүний үйл ажиллагааг зохицуулдаг. Түүнчлэн сэтгэл гутрал, тайван бус байдлыг багасгадаг. Тиймээс та сэтгэл санаагаар стрест орсон, эсвэл гэдэс, толгой өвдөж, арьсанд асуудал үүссэн бол энэ цэгт дараарай.
3. Долоовор хуруу. Бөөр, давсагны асуудалтай үед энэ цэг танд тусална. Айдас, сандарч мэгдэх, сэтгэлээр унах үед долоовор хурууныхаа доод үеийн энэ хэсгийг дарчих. Булчин, нурууны өвдөлт, шүдний өвчин зэргийг ч үүгээр намдааж болно.
4. Дунд хуруу. Элэг, цөсний ажиллагааг зохицуулдаг цэг. Хэрэв та нэг л шийдэмгий биш, цухалдалтай мэдрэмж төрөөд байвал сэтгэл санаагаа сэргээхийн тулд энэ цэг дээр доод тал нь 5 секунд дараарай. Үүнээс гадна цусны эргэлт, харааг сайжруулж, толгой таллаж өвдөх, сарын тэмдгийн өвдөлтийг намжаана.
5. Ядам хуруу. Уушги, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг зохицуулна. Хэрвээ танд хоол боловсруулалтын асуудал байгаа бол, мөн амьсгал, арьсны өвчинтэй бол энэ цэгийг дарж үзээрэй.
6. Чигчий хуруу. Энэ цэг нь зүрх, нарийн гэдэсний үйл ажиллагааг зохицуулж, гэдэс дүүргэлт, зүрхний асуудал, хоолой, үе мөчний өвдөлтийг намжаана. Энэ цэгийг дарснаар өөртөө итгэлтэй болж, айдас, түгшүүрээсээ ангижирна.
7. Алганы доод хэсэг. Энэ цэгийг дарснаар та илүүдэл жингийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн цусан дахь сахарын түвшнийг хянана.
8. Алганы төв цэг. Энэ цэгийг дарвал ходоодны өвдөлт намдана.
9. Алганы төвгөр хэсэг. Энэ цэг нь зүрх, дотоод шүүрлийн системийн ажиллагааг хариуцдаг. Үүн дээр дарвал дааврыг тэнцвэржүүлж, зүрхний асуудлаас сэргийлэхэд тусална.