Хятад Улс анх удаа тэнгисийн тавцангаас пуужин хөөргөлөө

2019-06-05 17:201min0
2b3f93e46f6fbbe873adfd95c25dcab5

Хятад Улс түүхэндээ анх удаа тэнгисийн тавцангаас зөөвөрлөгч пуужин хөөргөсөн тухай Хятадын төв телевиз мэдээллээ.

Сансрын долоон аппарат бүхий “Чанжэн-11” зөөвөрлөгч пуужинг Шар тэнгист байрлах гарааны тавцангаас Улаанбаатарын цагаар 12 цаг 06 минутад хөөргөсөн байна.

Пуужингийн хэлтэрхийнүүд Номхон далайн хойд хэсгийн усанд унах ёстой. “Чанжэн-11” пуужин хатуу түлштэй бөгөөд аюултай бодис агуулаагүй. Тиймээс пуужингийн хэлтэрхий далай тэнгисийн эргэн тойронд аюул учруулахгүй гэж мэдээлжээ.

Хятад улс 2015-2019 онд “Чанжэн-11”-ийг зургаан удаа хөөргөж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй