2019-06-05 13:591min05

Тяньаньминий талбайд амь үрэгдсэн хүмүүсийн тоог ил болгохыг Хятадын эрх баригчдаас шаарджээ

08

Хятадын Тяньаньминий талбайд 1989 онд эрх чөлөө, ардчиллын төлөө үзэл бодлоо илэрхийлэн жагссан тэмцсэн олон мянган оюутан залуусын жагсаал болж, Хятадын эрх баригчид тэднийг хүч хэрэглэн дарсан юм.

Энэ өдрийг тус улсын түүхэн дэх хар өдрийн нэг. Гэвч үйл явдлын талаар ярьж, бичихийг Хятад Улс хатуу хориглосоор ирсэн юм. Хэрэг явдлын талаар төдийлөн ам нээдэггүй Бээжингийн төлөөлөгч саяхан Сингапурт болсон тухайн бүс нутгийн аюулгүй байдлын чуулганы үеэр “Энэ үйл явдал бол улс төрийн үймээн самууныг дарах Засгийн газрын авсан арга хэмжээ байсан. Тухайн үед зөв арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятадын нийгэм эдийн засаг тогтвортой хөгжлийн замдаа орсон” хэмээн хариулсан байна.

Хятадын Батлан хамгаалахын сайд Вей Фэнхэгийн мэдэгдлийн дараа Хятадын Коммунист Намын дуу хоолой “Глобал Таймс” сонин даваа гарагийн дугаартаа Тяньанмэний хэрэг явдлыг улс орноо ирээдүйн тогтворгүй байдал, үймээн самуунаас урьдчилан сэргийлсэн “вакцинжуулалт” байсан гэж мөн тодорхойлсон байгаа.

Өнөөдөр АНУ-ийн тал  Хятадын эрх баригчдаас Тяньаньминий эсэргүүцэлийн үеэр амь насаа алдсан хүмүүсийн тоог ил болгохыг шаардаад байна.

Амь насаа алдагсдын тоо өнөөг хүртэл тодорхойгүй байгаа…Бид Хятадын эрх баригчдаас амь үрэгдсэн, сураггүй болсон хүмүүсийн тухай бүрэн болон хараат бус тайлан гаргахыг уриалж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпеогийн мэдэгдэлд бичжээ. Олон янзын эх сурвалжийн мэдээлснээр бол хоёр зуугаас мянга хүртэл хүн амь үрэгдсэн гэх тоо байдаг.

5 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2019-06-05 15:57 at 15:57

    1989 онд ардчилал хүний эрх чөлөө ярьсан элбэгдорж батүүл тэргүүтэй ардчилсан хужаа нарыг танкаар бяц дайрч алахгүй яав.

    Хариулах

    • Нэргүй

      2019-06-05 16:09 at 16:09

      tegehgui tegsen bol udiid araich iim deeree tylahgui saihan amidrah bsan bh shuu

      Хариулах

    • Нэргүй

      2019-06-05 16:55 at 16:55

      харин тийм муу новшнуудыг алсан ч багадна

      Хариулах

    • Нэргүй

      2019-06-06 00:53 at 00:53

      Здакууд битгий тэнэгтээрэй. Тэгсэн бол та нар өнөөдөр нэг хужаагийн барлаг нь болчихсон гөлөг болоод байж байна байх шүү. .

      Хариулах

  • oogii

    2019-06-05 19:19 at 19:19

    ANU yum bolgond hoshuu durj yavah ulz yumaa

    Хариулах

oogii сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй