У.Хүрэлсүх: Намайг Ерөнхий сайд байх цагт Хөвсгөлд фосфоритын орд ашиглана гэж дахин бүү дурс
2019-06-05 13:43

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 8:00 цагт эхэлж 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Хэлэлцэж байгаа асуудлын нэг нь Хөвсгөл аймаг дахь фосфоритын ордыг ашиглах эсэхтэй холбоотой асуудал юм байна.
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх дээрх асуудлыг хэлэлцэх явцад “Намайг Ерөнхий сайд байгаа цагт фосфоритын ордыг ашиглана гэж дурсаад ч хэрэггүй” гэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.