Улс орны газар нутгийн хэмжээгээс авлигын түвшин хамаардаг гэдгийг Дэлхийн банкны судалгаагаар тогтоожээ. Шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд том онууд авлигын илүү өндөр түвшинд байх хандлагатай байдаг тул газар нутаг ихтэй улс орны засаг захиргаа авлига авсан албан тушаалтнуудын хяналт, шийтгэлийг чангатгах асуудалд илүү их хүч чармайлт гаргахыг зөвлөжээ.
Гэхдээ тэд энэ хамаарлыг юунаас болдгийг тайлбарлаж чадахгүй байгаа аж.
Судлаачдын үзсэнээр ихэнх улс орнуудад хүнд сурталтай илүү дүнтэй тэмцэж, авлигын түвшин буурч байгаа хэдий ч ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд соёлын болон хэлний бэрхшээл их байдаг. Түүнчлэн засаг захиргааны зардал газар нутгийн хэм хэмжээгээр улам л өсдөг.
Судалгааг 135 улсын 48 мянган компанид ажилладаг бизнес эрхлэгчдийн дунд явуулсан санал асуулга дээр үндэслэжээ. Асуулгад оролцогчид 2008-2016 онд бизнес эрхлэх үеэрээ албан тушаалтнуудад төлсөн том жижиг авлигын хэмжээгээ мэдүүлсэн байна.
Эх сурвалж: lenta.ru