Хөл бөмбөгийн талбайд хагас нүцгэн гарч ирсэн бүсгүй 3.97 сая ам.доллартай тэнцэх сурталчилгаа хийж чаджээ

Хөлбөмбөгийн “Аваргуудын лиг”-ын шигшээд өрсөлдсөн “Ливерпуль”, “Тоттенхэм” клубийн тоглолтын үеэр 21 настай Кинси Воланский гэх орос бүсгүй талбай дээр хагас нүцгэн гүйж шуугиан тарив. Бүсгүй энэ талаараа инстаграм хаягтаа галзуу, этгээд үйлдэл хийж бай, ийм зүйл л нийгэмд мартагддаггүй хэмээн бичжээ.
Шуугианыг дэгдээснээр Кинси Воланский инстраграмм хаягаа 50 мянгаас нэг сая дагагчтай болгож чаджээ. Тэр хөлбөмбөгийн талбай дээр гүйхдээ “Vitaly uncensored” гэсэн бичигтэй хувцас өмссөн байсан. Учир нь түүний найз залуу Витали Здоревскигийн ийм нэртэй насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудастай юм байна.
Орос бүсгүй өөрийн болон найз залуугийнхаа вэб сайтыг ийм этгээд маягаар таниулсан нь тоглолтын оргил цагт телевизийн үнэлгээгээр 3.97 сая ам.доллартай тэнцэх сурталчилгаа болж чаджээ.