Hyundai, SK Group, Samsung болон LG корпорациуд олон жилийн турш ДНБ-ийн дийлэнхийг үйлдвэрлэж, тус улс дэлхийд эдийн засгаараа 11-р байранд жагсаж байна.
Солонгосын дайны дараа ядуу зүдүү амьдралд нэрвэгдсэн улс орны эдийн засаг, ард түмнийг сэргээн сэхээхэд эдгээр корпорациуд том үүрэг гүйцэтгэсэн. Тэдний байр өнөөдөр ч ганхаагүйг хаа сайгүй түгэх зар сурталчилгаанаас олж харж болно.
Хьюндай автомашин, Samsung смартфон, LG угаалгын машинуудын тухай сонгоогүй дэлхий байгаа юу? Эднийг өнөөдөр дэлхий даяар сонирхож байгаа.
Тэд өнөөдөр ч Солонгосын эдийн засгийн амжилтыг хөдөлгөх хөдөлгүүр хэвээр байна.
Samsung
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, генерал Пак Чон Хи аж үйлдвэр, эдийн засгийн шинэчлэлээ эхлүүлж, аж үйлдвэрийн сектор хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан байна.
Энэ хүрээнд экспортод гаргах бүтээгдэхүүнд илүүтэй анхаарч, АНУ-тай нягт уялдаа холбоотой ажиллан, гадаадын зээл авч, түүгээрээ түүхий эд, орчин үеийн технологи авч эхэлжээ.
Харин эндээс олсон ашгаараа түүхий эд, техник худалдан авсаар байлаа. Тогтвортой эдийн засаг нь томоохон концернууд дээр тулгуурлах ёстой гэж Солонгосын шинжээчид үзэж байсан.
Гэхдээ ийм хэмжээний том компаниудыг асар богино хугацаанд бий болгох шаардлагатай байсан юм. Тиймээс ч Солонгосын хамгийн шилдэг гэсэн бизнесмэнүүдэд Засгийн газраас зээл, тусламж үзүүлсэн байна.
Ингээд төрөөс захиалга өгч, эрх зүй болон татварын хөнгөлөлт үзүүлэх замаар жижиг үйлдвэрээс том корпораци болон хөгжихөд тусалжээ. Тэдний тоонд “Samsung”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Ли Бён Чоль орж байсан юм.
Ийнхүү Өмнөд Солонгосын төрийн дэмжлэгтэйгээр 30 том компани (чеболууд буюу “мөнгөний гэр бүлүүд”) бий болсон түүхтэй.
“Samsung” компаниас гадна “Daewoo”, “Hyundai”, “Goldstar” (LG) зэрэг томоохон корпорациуд үүссэн байна. “Мөнгөний гэр бүл” бүр өөр өөрийн гэсэн чиглэлтэй. Тухайлбал Daewoo нь автомашин үйлдвэрлэдэг бол Goldstar нь ахуйн техник, Samsung нь цахилгаан бараа, Hyundai нь барилгын чиглэлээр дагнажээ.
Hyundai
Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Чон Чу-ён Америкийн цэргийн гэрээ, Өмнөд Солонгосын дэд бүтцийн хөгжлийн Засгийн газрын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр улсдаа тэргүүлэх хэмжээний барилгын фирмийн тэргүүн болсон түүхтэй.
Тус корпораци Сөүл-Бусаны хооронд 400 км үргэлжилсэн хурдны зам барих ажлыг төрийн захиалгаар гүйцэтгэсэн түүхтэй.
Ингээд 1965 оноос эхлэн “Hyundai” компани Гуам, Тайланд, Вьетнамын барилгын зах зээл рүү гарч, 1967 онд “Hyundai Motor Company” компанийг үүсгэн байгуулжээ.
1973 онд “Hyundai Heavy Industries”-ийг байгуулж, ирэх оноос нь анхны тэнгисийн хөлөг онгоцны барилгын ажлаа дуусгасан гэдэг. Тэгвэл 1983 онд цахилгаан үйлдвэрлэлд нэвтэрч, “Hyundai Electronics”-ийг байгуулсан байна.
Б.Нарансолонго