Монгол маамуу цэцэрлэгт халуун усанд түлэгдсэн хүүхдийн гэх тодотголтой хэрэгт багш Д.Баясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” хэргийн шүүх хуралдааны тов гарчээ.
Монгол маамуу цэцэрлэгийн багш Д.Баясгалан нь өнгөрсөн 2018 оны аравдугаар сард памперсандаа баасан ой арван сартай охины бөгсийг нь угаах гээд халуун усанд оруулж, бөгсөн биеийг нь шалзалсан байдаг.
Уг хэргийн шүүх хурал энэ сарын 5-ний өдрийн 11:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
1 comment
Teneg huneer ajil buu hiilge es bogoos hiilgesneesee es yum bolno