Ипотекийн зээлийн шинэчлэгдсэн журам II улирлаас хэрэгжиж, зөвхөн орон сууц биш, инженерийн байгууламжийг шийдсэн, цахилгаан халаагууртай, 120 метр квадрат хүртэлх талбай бүхий амины орон сууц худалдан авахад 60 сая төгрөг хүртэл зээл олгохоор тусгасан. Гэхдээ инженерийн байгууламж, цахилгаан халаагуурын стандарт зэргийг нэгтгэхээр Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байгаа тул энэ бодлого хараахан хэрэгжиж эхлээгүй байна.
Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс энэ долоо хоногт багтаан стандарт, журмыг эцэслэн ирэх долоо хоногоос зээлийг олгох үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст даалгажээ. Тэгэхээр ирэх долоо хоногоос амины орон сууцны зээлийг банкаар хэрхэн олгож эхлэх талаар мэдээлэл эцэслэн шийдэгдэж иргэдэд мэдээлэл өгөх юм байна.