ЗГХЭГ-ын Дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн арваннэгдүгээр сард ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээд нь зээл авсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин түүний оронд ЗГХЭГ-ын дэд даргаар М.Баярмагнайг томилсон бөгөөд тэрээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар одоогийн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнээр томилох саналыг дэвшүүлж, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Тиймээс удахгүй ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын томилгоог бас хийх нь ээ.