2019 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.