Нийслэлийн Байгаль орчны газрын 318003 тоот утсанд энэ сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салаанд айлын хашаа авто замын хооронд хашигдсан хондон ангир шувуу 10 дэгдээхэйн хамт байна гэсэн мэдээлэл иржээ. Тухайн иргэний мэдээллийн дагуу мэргэжлийнхэн газар дээр нь очиж зориулалтын дагуу барин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усны шувууд ихээр цуглардаг үүсмэл нуур орчимд нүүлгэн шилжүүлсэн байна.

Хондон ангир шувуу нь Монгол орны хэмжээнд түгээмэл тархсан, хосоор амьдардаг, нүүдлийн шувуу юм. Энэ шувуу 58-70 см урт, далавчаа дэлгэхэд 110-135 см, их бие нь улбар шар ба толгой нь цайвардуу зүстэй, жижиг шавжаар хооллодог. Хавар гол мөрөн, нуурын ойр орчмын хадархаг ууланд 10 орчим өндөг гаргадаг, сүүлийн жилүүдэд нийслэл орчимд өвөлжих тохиолдол ч ажиглагдаж байгаа аж.

Мэдээлэл өгсөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Б.Золхүүд нийслэлийн Байгаль орчны газраас талархал илэрхийлжээ.

Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг тус газраас уриаллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн