БНСУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр (2019.05.28) Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яаманд аудит оруулж, шалгах шийдвэрийг гаргасан байна.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж виз зуучлагчидтай хамтран виз олголтод нөлөөлсөн байж магадгүй. Энэ байдал удаа дараалан давтагдсан байх магадлалтай. Мөн Элчин сайдын яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, виз мэдүүлэгчдийн хураамжийг хувьдаа завшсан гэх хэрэгт БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чон Жэ Намыг буруутгаж байгаа бололтой.
Тус улсын Гадаад хэргийн яам аудит шалгалтын дүгнэлтийг гармагц яаралтай холбогдох арга хэмжээг авна гэж мэдэгдээд байнха.
Чон Жэ Намын ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, “Миний идэж байгаад орхисон тахианы махтай хоол алга болсон байна. Олж авчир” гэх мэтээр хашгирч, загнасан ёс зүйгүй загнасан. Түүнчлэн Элчин сайдын охиныг таньсангүй, хаалгаар оруулалгүй гурван минут хүлээлгэсэн хэмээн хамгаалалтын албаны ажилтныг үг хэлээр доромжилж буй аудио бичлэгүүд олны анхаарлыг татаад байгаа юм.
Эх сурвалж: world.kbs.co.kr