2019-05-29 10:101min01

Амаржсаны тэтгэмжээ авсан тохиолдолд”Цалинтай ээж”-ийн хоёр сарын мөнгө олгохгүй

eej

Эх амаржсаны дараа Нийгмийн даатгалын сангаас декретний мөнгө буюу амаржсаны хоёр сарын тэтгэмжийг олгодог билээ. Тэгвэл амаржсаны дараа энэ мөнгөө авсан эхэд Нийгмийн халамжийн сангаас олгодог “Цалинтай ээж” хөтөлбөр буюу “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж”-ийн хоёр сарын мөнгийг давхардуулан олгохгүй байхаар болсон байна.

Засгийн газраас энэхүү шийдвэрийг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гаргаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.