Нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах МАН-ын бага хурал хойшилжээ. Тодруулбал, МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.05.28/ 15.00 цагт зарлагдсан байсан ч Үндсэн хуулийн Цэц өчигдөр хуралдаж, УИХ-аас нөхөн сонгууль товлон зарласан тогтоол болон сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан байна.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Түүнчлэн Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа аж.