Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женевт болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганаар Олон улсын өвчний ангиллын 11 хувилбарыг дэмжлээ гэж ДЭМБ-ын сайтад мэдээлсэн байна.
Хэт ядаргаа буюу Сэтгэл хөдлөлдөө шатах синдромыг “ажилтай холбоотой архаг стрессийн үр дүнд бие, сэтгэц туйлдах” гэж тодорхойлжээ.
Харин тоглоомын донг үнэхээр сонирхол биш, өвчин гэж оношлохын тулд тоглоом тоглох нь нийгэм, гэр бүл, боловсрол, мэргэжил зэрэг амьдралд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх ёстой. Ихэвчлэн тоглоомын дон 12 сарын хугацаанд илэрдэг.
ДЭМБ-ын шинэчлэгдсэн баримт 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.