Голомт Банкны ТУЗ-ийн гишүүдийн (2019.05.23) шийдвэрээр ноён Норихико Като нь Ө.Ганзоригийн халааг аван ажиллах Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогджээ.
Ноён Норихико Като нь банкны салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байсан. Мөн 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал Хаан Банкинд Гүйцэтгэх захирлын орлогч болон Гүйцэтгэх захирлаар, Монголын Банкны холбоонд Дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө ноён Като нь Камбожийн Сатапана банкны Гүйцэтгэх захирлаар ажиллан тус банкийг дижитал үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк болгож чадсан байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй банкир ноён Катогийн ажлын туршлага, шинэлэг арга барил, удирдлага дор Голомт Банк ирээдүйд их амжилт руу хөтлөгдөнө гэдэгт итгэл төгс байна.
Голомт банкны нийт харилцагчид, хамт олны нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал Норихико Катод ажлын өндөр амжилт хүсье!