Жин нэмэхээс зайлсхийж байгаа бол өдөр бүр жингээ үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Америкийн Жоржиагийн их сургуулийн эрдэмтэд гаргажээ.

Тэдний хийсэн судалгааны ажил “Obesity” сэтгүүлийн 6 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн байна. Судалгаанд 18-65 насны 111 хүнийг оролцуул. Судалгаанд сайн дураар оролцогчид хоёр сарын хугацаанд жингээ барих ёстой байжээ. Жингээ тогтмол шалгаж байсан хүмүүс дунджаар 0.8 кг турах эсвэл жингээ хэвийн барьж байсан нь судалгааны дүнгээс харагдав.

Харин жингээ үзэхгүй байсан хүмүүсийн жин энэ хугацаанд дунджаар 2.2 кг-аар нэмэгдсэн байжээ. Жингээ тогтмол шалгах нь спортоор хичээллэхэд илүү хугацаа зарцуулах, хэрэглэж буй хоол хүнсэндээ нарийн хяналт тавихад нь нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж буй.

By updown

2 thoughts on “Жингээ нэмэхгүй байх энгийн аргыг хэлжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн