Боловсрол

Өнөөдөр: Зургаан настнуудын бүртгэл дуусна

Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-наас эхэлсэн. Бүртгэл 14 хоног үргэлжилж, өнөөдөр дуусч байгаа. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх юм байна.

Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй. Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд

Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,

Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,

3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,

Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close