Халх голын байлдаанаар Монголын талаас 895 цэрэг амь үрэгджээ 

1939 онд Халх голын байлдааны үеэр шархдаж Эрхүүгийн цэргийн эмнэлэгт таалал төгссөн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг Эрхүү хотод босгожээ.

Хөшөөг Эрхүүгийн нисэхийн техникумын оюутан багш нар бүтээн Радищевскийн оршуулгын газрын төв хэсэгт байрлуулсан тухай Baikal Daily мэдээллээ.

1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд болсон Халх голын байлдаан хамгийн бага нутаг дэвсгэр дээр хамгийн их дэвшилтэт техникүүд ашигласан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Түүнчлэн энэ байлдааныг олон улсын улс төрийн тавцанд ихээхэн ач холбогдолтой гэж түүхчид үздэг юм. Энэ байлдааны үеэр Монголын талаас 895 цэрэг амь үрэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл бий.

“Дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сард биш харин мөн оны тавдугаар сард Халх голын байлдаанаас эхэлсэн гэж би үздэг. Энэхүү байлдааны ач холбогдлыг дахин үнэлэхэд хүндрэлтэй.

Тухайн үед Япон болон ЗХУ-ын хооронд болсон зарлаагүй дайнд Зөвлөлт, Монголын 9.5 мянган цэрэг амиа алдсанаас 2028 дайчныг ор сураггүй болсон гэж үздэг. Чухамхүү энэ үйл явдал нь ЗХУ-д хоёр фронтоор дайтахгүй байх боломж олгосон нь ялалтыг ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн Эрхүү хотын захиргааны соёл, аялал жуулчлал, залуусын бодлого хариуцсан орлогч дарга Антон Чернышев мэдэгдсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн