БНСУ-ын Тэгү хотын Умард бүсийн цагдаагийн газрын гадаадын харъяатыг хариуцсан байцаагч дэслэгч Пак Дун Чон энэ сарын 23-ны орой тус хотын зүгээс гадаадын ажилчдын талаар ялангуяа хууль бус оршин суугдад хандан баримтлах “Хууль бус цагаачлалын хохирогчийг тогтоох” системийн бодлогоо танилцуулжээ.

Өнөөдөр Өмнөд Солонгост амьдарч буй гадаадын иргэдийн тоо 1990 онд 380 000 байснаасаа 2.3 сая болж эрс өсчээ. Энэ нь зөвхөн БНСУ-д нийгмийн байдал, үүрэг хариуцлагын хувь, хэмжээ нь тоон үзүүлэлтээр нэмэгдсэн гэсэн үг биш юм.

Гадаадын иргэдийн ихэнх нь тус улсын үйлдвэрлэлд хувь хүний эрх ашгийн үүднээс бус эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчийн үүрэг хариуцлагын үүднээс үнэтэй хувь нэмэр оруулж буй гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Эдгээр үүрэг гүйцэтгэгч зарим гадаадын оршин суугч иргэдийг ердийн журмыг зөрчсөн бол нийгмийн зүгээс хууль бус цагаач хэмээн буруушаан гадуурхаж байгаа ба өнөөдөр тус улсад ийм нэршил /хууль бус цагаач/ бүхий 500,000 орчим иргэн оршин сууж байна.

Жишээ нь Вьетнам улсын иргэн Жан мотоцикл унаж яваад бусдын буруу үйлдлээс болж зам тээврийн осолд өртөн эмнэлэгийн зардалд 10 сая вон зарцуулсан байна. Гэтэл тэрээр хууль бусаар оршин суудгаа илчлэхгүйн тулд буруутай жолоочид “Ямар нэг гомдол гаргахгүй” гэсэн тохиролцоо хийж байсан байна.

Хууль бус цагаачид тус улсад дийлэнх нь аж үйлдвэрт суурилан амьдарч олон соёлт гэр бүлийн гишүүн болон хөгжин дэвшиж байгаа ч ямар нэг сөрөг үр дагаварыг урьдчилан харж тус улсаас хөөж болох болохгүй гэх буюу эсвэл доромжлуулах, шударга бус байдалд хохирч байгаа тал дээр хэн ч ам нээдэггүй бөгөөд энэ үйлдэлд тэд хэнээс ч илүү шүд зуун тэвчиж амьдарсаар өнөөг хүрчээ.

Харин түүний биеийн байдал сайжрахгүй байснаар цагдаагийн газар өмгөөллийн байгууллагатай хамтран түүний эмнэлгийн зардал, нөхөн төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэн одоо эрүүл саруул байхан амьдарч байна. Харамсалтай нь дээрхитэй ижил төстэй олон гэмт хэргийн хохирогчид одоог хүртэл байсаар байгаа нь тус улсын зүгээс санаа тавих асуудал болох ёстой.

Бид тэдний хүлцэл гунигийг хүлээн зөвшөөрч, хууль бус гадаадын иргэний ​​эрхийг хамгаалахыг хичээн ажиллаж шударга бус чимээгүй хэргийн халдлагаас зайлсхийх ёстой хууль бус цагаачдад туслах “Хууль бус цагаачлалын хохирогчийг тогтоох” систем нь тэдний үүрэг хариуцлагын үндэс суурийг тавьж өгсөн гэж бодож байна.

Ийм учраас хууль ёсны болон хууль бус гадаадын иргэд хүний эрх нь хохирсон нь олон нийтэд илэрсэн мэдэгдэлд дэмжлэг авахын тулд хууль бус цагаачид хэмээн зайлхийхгүй байх, албадан гаргана гэсэн айдсаас салж гэмт хэргийн баримтыг орхигдуулалгүй бүрдүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна.

Бид хэрэгтэй мэдээлэл, баримтыг цуглуулснаар гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ба хууль бус иргэдийг албадан гаргах, ад үзэн доромжлох, гадуурхах байдлаас хамгаалах тал дээр илүү ажиллана.

“Хууль бус цагаачлалын хохирогчийг тогтоох” системийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх шаардлагатай бөгөөд гэмт хэргийн гэрч, хохирогч нарыг хамгаалснаар цаашид манай улсад хохирсон хууль бус иргэд ажиллахаа болино.

Эх сурвалж: Mglradio

By updown

One thought on “БНСУ-д “Хууль бус цагаачлалын хохирогчийг тогтоох” систем хэрэгжинэ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн