“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын дөрөв дэх дугаар өчигдөр /2019.05.26/ үзэгчдийн хүртээл боллоо. Дөрөв дэх дугаарт шилдэг найман оролцогч анх удаа хос болж, дуэт үзүүлбэрийг үзүүлснээрээ онцлог байв.

Тодруулбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран реппэр, продюсер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирч, 2011 онд гарч байсан “Rain Over Me” дууг дуулсан бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, Сhris Norman нарыг яг түүн шиг дуурайж, үзэгчдийг 1978 онд авчирч чадсан юм.

Харин дуучин Б.Маралжингоо дуучин Б.Амархүү хамтдаа Shakira, Beyonce болж, бэлхүүсний бүжгийг тун чадварлаг бүжиглэсэн бол дуучин Б.Халиун жүжигчин Т.Бархүүтэй хослон Аdam Levine, Rihanna-гийн дүрд хувирч шоуны ялагч болж, зургаан сая төгрөгөөр шагнуулсан юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн