Мөсөн өргөө” спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан танилцлаа.

2020 онд ашиглалтад орох “Мөсөн өргөө” спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. Уг ордон нь 2600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын тэмцээн уралдаан зохин байгуулах юм.

Барилга угсралтын ажил 2020 оны долдугаар сард дуусна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл ярьж байлаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн