Өнөөдрийн өнгө ба 12 ордны зурхай

Өнөөдрийн өнгийг тодорхойлсон өрнийн зурхайд анхаарлаа хандуулаарай.

Хонины орд III/21-IV/19

Өнөөдөр (2017.04.29) энэ ордны хүмүүс аливаа зүйлд маш мэдрэмтгий хандах нь. Ялангуяа хайр сэтгэлийн тал дээр хосуудын харилцаа халуун дотно байх аж. Таны зүрхэнд  хайр, хүсэл, догдлол, тэмүүллээр оргилж байхыг мэдрэх болно. Магадгүй ирээдүйн талаар хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцаж болох юм. Хэрэв та ганц бие бол өнөөдөр жинхэнэ хайртайгаа учирах магадлалтай. Энэ ордны хүмүүст зөвлөхөд аливаа зүйлд сэтгэл хөөрлөөр хандахаас илүү бүхнийг сайтар бодож, шийдвэр гаргаарай.

Үхэр IV/20-V/20

Өнөөдөр та гэр бүл, найз нөхөддөө цаг зав илүү гаргаарай. Хэрэв та хайртай хүмүүстээ тэр бүр хайраа илэрхийлдэггүй бол энэ өдөр илүү тохиромжтой байх нь. Бас таны утсанд сонирхолтой дуудлага ирж болзошгүй. Магадгүй таны хөрш хаа нэгтээ үдэшлэг, уулзалт зохион байгуулж болох юм.

Ихэр V/20-VI/21

Өнөөдөр санхүүгийн гэнэтийн эргэлт таны амьдралын нөхцөл байдлыг хүссэн өөрчлөлтөд тань хүргэж болох юм. Өрхийн гишүүн нэмэгдэх, шинэ хүмүүстэй танилцах зэрэг нь та амьдралд том өөрчлөлтийг авчирна гэж гариг эрхэс зөгнөжээ.

Мэлхий VI/21-VII/22

Танд өнөөдөр гайхалтай зүйл тохиолдоно. Найзтайгаа эсвэл гэр бүлээрээ аялалд гархад тохиромжтой. Ажил хэргийн хувьд харилцагч түншүүдээ өөртөө татаж, шинэ гэрээ хэлэлцээр байгуулна.

Арслан VII/23-VIII/22

Таны гоо зүйн мэдрэмж илүү өндөр байх болно. Урлагийн авъяас илүү нээж, өөрийгөө хөгжүүлээрэй. Магадгүй ямар нэгэн дугуйлан, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсоноор энэ авьяасаа  нээж болох юм. Мөн шинэ байранд орох тааламжтай.

Охин VIII/23-IX/23

Та өнөөдөр сонирхолтой адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрөөнө. Сонирхож буй уулзалт, дугуйлан, аялалдаа гарах нь ганц бие охины ордныхон магадгүй хайр сэтгэлтэйгээ учирхыг зөгнөж байна. Шинэ найз нөхөдтэй болж, шинэ ажил хэрэг эхлүүлэх нь таныг өөртөө илүү итгэлтэй болгож эрч хүч бэлэглэнэ.

Жинлүүр IX/23-X/22

Өнөөдөр та нийгмийн ажилд илүү идэвхтэй байна. Магадгүй лекц уншиж, шинэ номны гарын үсэг зурах ажил таныг хүлээж байна. Мөн романтик болзоо, шинэ ажлын түнштэйгээ учирч болзошгүй гэж од эрхэс зөгнөжээ. Энэ үйл явдал таны амьдралыг өөрчилнө.

Хилэнц X/23-XI/21

Ажил хэргийн тал дээр амжилт үзүүлэх гайхалтай өдөр таныг хүлээж байна. Оюуны сэдвээр хэлэлцүүлэг хийж, шинэ түншүүдтэйгээ хамтран ажиллах шийдвэр гаргаж болох юм. Ирээдүйд таныг ид шидийн мэт амжилт хүлээх эсхи нь өнөөдөр гаргах шийдвэр тань чухал нөлөөтэй.

Нум XI/22-XII/21

Таны зүүд амьдралын тань талаар маш их зүйлийг хэлж болох юм. Тиймээс зүүдээ манаарай. Энэ өдөр та бүтээлч санаагаа хөгжүүлэх, нийгмийн амьдралаа дээшлүүлхэд тохиромжтой. Боломжтой бол бясалгал хийхийг зөвлөе.

Матар XII/22-I/19

Өнөөдөр та шинэ сонирхолтой хүмүүстэй холбоо барина. Магадгүй хөрш тань эсвэл найз нөхөд, ажил хэргийн  цугларалт дээр сонирхолтой мэдээлэл авна. Шинэ зүйл сурхад тохиромжтой. Энэ өдрийг та маш хөгжилтэй өнгөрүүлэх болно.

Бумба I/20-II/18

Өнөөдөр ганц бие хүмүүс удаан хүлээсэн, хайр сэтгэлтэйгээ учирна гэж гариг эрхэс зөгнөжээ. Хосуудын хувьд хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Ойрхон аялал зугаалга, цугларалтанд очисноор та танилын хүрээгээ нэмж, санамасаргүй хайр сэтгэлтэйгээ учирч магадгүй.

Загас II/19-III/20

Энэ өдөр гэр бүл, ойр дотно нөхөд, хайртай хүндээ цагаа илүү зарцуулаарай. Ингэснээр сэтгэл хангалуун байж бизнесийн түншүүдтэйгээ харилцахдаа илүү амжилт гаргана.

 

 

One thought on “Өнөөдрийн өнгө ба 12 ордны зурхай

  1. О. Хэрлэнцэцэг 2017-04-29 23:57 at 23:57

    Баярлалаа. Үнэн ч юм шиг

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн