Хойд Солонгос өнөөдөр (2017.04.29)-ны өглөө дахин баллистик пуужингийн туршилт хийсэн гэж Өмнөд Солонгосын тал мэдээллээ. Гэхдээ пуужин хөөрч эхлээд хэдхэн секундийн дараа дэлбэрч, туршилт амжилтгүй болсон гэж тус мэдээнд дурджээ. KN-17 загварын баллистик пуужинг Өмнөд Пхёнан тосгоноос хөөргэжээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь Хятад улс болон түүний удирдлагыг хүндэтгэхгүй байгаа нь хэрэг хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ.
Харин Хойд Солонгосын баллистик пуужин Японы тэнгист унасан. Мөн баллистик пуужинг гар утаснаас удирдаж хөөргөсөн гэж Энэ талаар “CNN” агентлаг мэдээлэв. Өөр нэг эх сурвалж болох “Fox News” телевиз пуужин агаарт хөөрснөөс хойш 15 минутын дараа дэлбэрсэн, энэ хугацаанд 40 км замыг туулсан гэж мэдээлжээ.