Вашингтон мужийн захирагч Жэй Инсли нас барсан хүний шарилын бордоо болгохыг зөвшөөрсөн хууль баталжээ. Тодруулбал, нас барагсдын шарилыг газарт оршуулах, чандарлах сонголт дээр бордоо болгон хувиргах арга нэмэгдэж байгаа юм байна.
“Хамгийн органик оршуулга” гэгдэх энэ аргаар тусгай зөвшөөрөлтэй газруудад шарилыг задалж, модны үртэс, сүрэлтэй хольж,сайн чанарын бордоо гаргах аж. Ар гэрийнхэн нь талийгаачийн шарилаар хийсэн бордоог чандарын нэгэн адил байгалд цацах, эсвэл мод, ургалмал тарихад ашиглаж болох юм байна.
Өнгөрсөн онд Вашингтон мужийн их сургууль дээр төсөл эхэлж, сайн дурын бордоо болохыг амьд ахуйдаа зөвшөөрсөн зургаан хүний цогцос дээр туршжээ. Шинэ хууль 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.
Эх сурвалж: Associated Press