Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнөөдөр (2019.05.22) Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам УИХ дахь сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцэл эхлүүлж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм. Улс төрийн тэмцлийнхээ хүрээнд тус намын зүгээс энэ сарын 30-нд төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ “Бид сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийг эхлүүлж байна. Өнөөгийн парламентын 75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс зэрэг ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байна. Ийм байхад юун Үндсэн хууль өөрчлөх вэ. Өнөөгийн Засгийн газар үйл ажиллагаа явуулах ёс зүй, чадамжгүй учир тарах ёстой. Эрх баригчид хааяа нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүржин мэдэгдэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд Ардчилсан нам жагсаал зохион байгуулна. Бүтэн сарын улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрхийн төлөө дуугарч, эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь Арчдилсан нам. Тиймээс өнөөдрөөс улс төрд өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байна” гэв.
2 comments
Avilgaltai temceh gazar shalgagdah bolonguut avch bgaa arga hemjee ni ter.
jinhene hogiin nohduud. bugd uls toroos zailaad shoron luugaa yvbal taarna. odoo argaa baraad eldev ynzaar uls toriig budliantuulah geed l. ym gedeg chn tsag hugatsaatai bdag ymaa baasnuud min. odoo ta nar barahgui