Улаанбаатар хотод нэгдүгээр ангид элсэж буй сурагчдын бүртгэлийг ирэх сарын 15-н хүртэл авах юм. Үүнтэй зэрэгцэн цэцэрлэгийн бүртгэл эцэг эхчүүдийн дунд хүлээлт үүсгээд байна. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр ирэх долоо хоногоос бүртгэлийн мэдээллийг түгээж эхлэх бөгөөд иргэдэд нэгдсэн мэдээлэл өгөхийн тулд хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.
Улсын хэмжээнд 2016 оны хичээлийн жилд 1354 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 854 нь төрийн өмчийнх бол үлдсэн 500 нь хувийн хэвшлийнх байна.