Өмнөд Солонгост саяхан угсарч эхэлсэн ТHAAD буюу баллистик пуужинг устгах дэвшилтэд технологийн системийн үйл ажиллагааны зардлыг Сөүл төлөх ёстой гэж АНУ үзэв. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр (2017.04.28) “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө хоёр орны худалдааны гэрээг эргэж санахыг мэдэгдээд ““Би төлбөрөө төлөх ёстой гэдгийг Өмнөд Солонгост мэдэгдсэн. Энэ бол нэг тэрбумын үнэтэй систем, гайхамшигтай эд! Пуужинг тэнгэрт байхад нь л устгадаг юм” гэжээ.
Тэр бас Өмнөд Солонгос-АНУ-ын хоорондын худалдааны алдагдлыг бууруулахын тулд гэрээгээ шинэчлэх эсвэл дуусгавар болгоно гэсэн байна. Вашингтоны албаны тоо баримтад дурдсанаар Өмнөд Солонгостой хийдэг худалдаанаас АНУ 2012 онд $16.6 тэрбумын алдагдал үүрч байсан бол 2016 онд $27.7 тэрбум болж өссөн аж.
Умард Солонгосын аюул заналхийллийг сөрөн зогсч, хариу арга хэмжээ авах зорилгоор бүтээсэн хамгаалалтын системийн зардал болох нэг тэрбум ам.доллар хоёр орны хооронд маргаантай асуудал болжээ. Трампын мэдэгдлийн хариуд Өмнөд Солонгос мэдэгдэл хийж Солонгос “Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу манай улсын Засгийн газар THAAD-ыг байрлуулах газраар хангасан.
Харин энэ системийг байрлуулах болон ажиллуулахад учрах саад бэрхшээлийг АНУ шийдэж, зардал мөнгийг нь хариуцах хэрэгтэй гэсэн манай улсын байр суурь өөрчлөгдөөгүй” гэсэн байна.
Хятад-Өмнөд Солонгосын хооронд маргаантай байгаа THAAD (Terminal High Altitude Area Defense) пуужингаас хамгаалах системийг өнгөрсөн лхагва гаригт суурилуулах газарт нь тээвэрлэж хүргэжээ. Өмнөд Солонгос дахь АНУ-ын армийнхан суурилуулалтыг гүйцэтгэх бол Сөүл байрлуулах газрыг нь шийдэж өгсөн юм.
1 comment
Цитирую по ссылке
https://www.facebook.com/Sobol.Michael/posts/10207178115769636?comment_id=10207190624922357&comment_tracking=%7B%22tn%22%3A%22R%22%7D
За эти СТО дней, мировое сообщество немало приблизилось к отрезку на траектории эволюционного развития, с которого можно будет уйти вперёд, только выбрав один из двух взаимоисключающих вариантов толкования слова «СТЕНА» в составе конкретных сообщений СМИ.
Там, где авторами вышеозначенных сообщений подра3Умевается РЕАЛЬНАЯ стена для блокирования перемещения запрещённых грузов и носителей признаков потенциальной угрозы, речь идёт об условно «красной» ветви эволюционного пути.
И наоборот, где авторами таких сообщений подра3Умевается некая «МНОГОСТЕНКА» из #WWVV-адресов, виртуально сочетаемых в режиме плацентарной фильтрации потоков, загрязняющих обменную среду, там речь идёт об условно «фиолетовой» ветви эволюционирования.
#позорилидозор