Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. Өнгөрөгч Лхагва гарагт Засгийн газар хуралдах байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолттой байсан юм.
Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн асуудал болон махны үнийн өсөлт, махны бизнесийн асуудлаар ТЕГ-ын даргын мэдээлэл сонсох юм. Энэ төрлийн бизнесийн хамтрагч нөлөө бүхий хүмүүс махны зохион хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэх мэдээлэл ирснийг шалгасан аж.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тархаад буй сүрьеэгийн асуудал, удаан хугацаанд хүлээлттэй байгаа Элчин сайд нарын асуудал зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар долоон улсын Элчин сайдын нэрсийг оруулж иржээ.