Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник, технологийн хоцрогдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын хөрс, ургамал доройтон бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Хөрсний доройтол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах түүнээс үүдэн гарах эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан, “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг 2019 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд зарлаж байна.

Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах шийдэлд хувь нэмрээ оруулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Хангарди ордон, 4 давхар 406 тоот, Утас: 11-318003, 11-323780 болон http://environment.ub.gov.mn цахим хаягаар авна уу.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн