-БИ ОРГИЛД ХҮРСЭН, ГЭВЧ АМЬД БАЙХ ХУГАЦААГАА МӨНГӨӨР СУНГАЖ ЧАДСАНГҮЙ-
“Apple” Inc компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлчийн захиас. Та заавал уншаарай.
– Миний бие Бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа. Ажлаас гадуур өөр зүйлээс аз жаргал авах зүйл гэвэл миний амьдралд үнэхээр бага байдаг, эцэст нь хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг нь л байдаг, түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.
– Яг энэхүү мөчид, эдгэршгүй өвчтэй гэдгээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тусам эд баялаг, хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг маань ойлгуулж байна.
– Би түнэр харанхуйд, сэхээ амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна, надад бурхны амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.
– Бид насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлгож байна.
– Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой:
– Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт.
– Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгөж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг.
– Бурхан бидэнд, эд хөрөнгөнд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан.
– Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй.
– Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна.
– Зөвхөн эдгээр амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг, мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм.
– Хайр бол мянган бээр аялна.
– Амьдралд хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд тань, гарт тань бий.
– Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар орыг хэлэх вэ? гэж асуувал: “өвчтөний ор” гэж хариулна….
– Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно, мөн чиний өмнөөс ажлаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно, гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.
– Материаллаг зүйлс олдож болно.
– Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойноо ахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм.
– Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно, тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх ” гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ? Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? хэмээн өөртөө харамсана.
– Амьдралын аль үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын Хөшиг нэг л өдөр хаагдана.
– Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай. Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.
Эх сурвалж: http://www.marvel.mn/n/3rau
3 comments
mash goy blaa bayarlalaa
Tuunii suns jargaltai bga
76durakuudad huvilaad huvilaad uguh iumsan uaya daa baiz