3500 гаруй бизнес эрхлэгчийг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага болох МҮХАҮТ-ын бүх гишүүний ХХ ээлжит их хурал энэ сарын 28-нд СТӨ-нд болох гэж байна. Бизнесийг дэмжих чиглэлээр бодлогын өмгөөлөл үзүүлж, холбож, чиглүүлж, нөлөөлж ажилладаг, бизнес эрхлэгчдийн төлөөллийн энэхүү гол байгууллагын 4 жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлох, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ дагуу хурлаар танхимыг ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчийг 800 төлөөлөгчийн нээлттэй саналаар сонгох аж.

Дөрвөн жилийн өмнө Б.Лхагважав, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар өрсөлдөж, Б.Лхагважав тус байгууллагыг өнөөдрийг хүртэл удирдаж байгаа юм. Энэ удаад мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай өрсөлдөх юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн