Хөвсгөл аймгийн Рашаант суманд алга болсон охиныг ангийн багш нь тооны машины хулгайлсан хэрэгт сэрдсэн байна.
Тус аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин хоёр хоног сураг тасарч, дөрөвдүгээр сарын 30-н буюу мягмар гаригийн 19:00 цагийн орчимд байрнаасаа гараад сураггүй болсон тухай мэдээлэл гарсан.
Манай хүүхдүийг ангийн багш нь тооны машин хулгайлсан гэж сэрдсэн нь үнэн. Тэрнээс болж охин хоёр хоног ор сураггүй болж, айлд байсан байна лээ. Энэ хэргийн талаар аймгийн хүүхдийн эрхийн байгууллага, сургуулийн захиргаатай уулзаж, ярилцсан. Цагдаагийн байгууллагаас одоо энэ хэргийг хаасан. Охин маань одоо эрүүл саруул, сайн байгаа хэмээн охины ээж Э.Мөнхцэцэг хэлсэн байна.
Тэрбээр нэгдэх өдрөөс /2019.05.13/ сургуульдаа явж эхэлжээ.