Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

 10.00 Эрүүл мэндийн яаманд

“Хайртай хүмүүсээ- Хамтдаа хамгаалцгаая” уриан дор зохион байгуулагдах БЗДХ-аас сэргийлэх 14 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурал хийнэ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Уг хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний явцыг сонсож, хувьцаат компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг батлах зэрэг 7 асуудал хэлэлцэнэ.

10.30 Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд

Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд

“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. МУИС-ын хичээлийн II байранд “Улстөрчдийн гарын бэлэг” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 89183888

ХХААХҮЯ-наас ЖДҮХС-гийн шинэчилсэн журам, бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

15.30 “Blue Sky” зочид буудалд

Ардчилсан энх тайван нэгдлийн зөвлөлийн семинар болно.

ТӨРИЙН ОРДОНД

11.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

15.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

16.00 “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close