Ираны шүүх ерөнхийлөгч Хассан Роуханигийн дүү Хоссэйн Фэридоуныг (Овгоо өөрчилсөн) тус улсын эрх мэдэл бүхий хүмүүсийн дэмжлэгтэй, улс төрийн сэдэл бүхий авлигын хэрэгт буруутган, тодорхой бус хугацаагаар хорих шийдвэр гаргав.
Хоссэйн Фэридоун уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд өнгөрөгч Бямба гарагт (2019.05.04) мэдээлсэн билээ. Фэридоуноос гадна зургаан хүн холбогдсон дээрхи шүүх хурал энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн ч шүүхээс тэдний хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Фэридоун нь 2015 онд Иран болон дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хийгдсэн цөмийн зэвсгийн хэлэлцээрийг ахлах дипломатчийн хувьд толгойлон оролцож байсан юм.
Харин Роухани ерөнхийлөгчийн зарим дэмжигчдийн зүгээс түүний дүүг хорьсон шийдвэрийг шүүх байгууллагаас ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах оролдлого хэмээн харж байгаа бол шүүх байгууллага ямар нэгэн улс төрийн зорилго дээрхи шийдвэрт байхгүйг мэдэгдээд байгаа билээ.